Оны шилдэг Ахмадын зөвлөлүүддээ баяр хүргэе


МУБИС-ийн Ахмадын хорооноос сар шинийн босгон дээр МУБИС-ИЙН 2018 ОНЫ “ТЭРГҮҮНИЙ АХМАДЫН ЗӨВЛӨЛ”-үүдээ шалгарууллаа. МУБИС-ийн Захиргаа, Нийтлэг үйлчилгээний алба, Бүрэлдэхүүний сургуулиудын дэргэдэх Ахмадын зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэн ажилд нь чанарын ахиц, үр дүн гаргах, Боловсролын хөгжил, шинэчлэл, МУБИС, сургуулиудын үйл ажиллагаанд ахмад багш, ажилтнуудын оролцоо, үр нөлөөг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, ахмад багш нарынхаа арга барил, туршлагыг залуу багш, оюутнуудад эзэмшүүлэх зорилгоор ШИЛДЭГ АХМАДУУД, ХАМТ ОЛНЫГ тус хорооноос сүүлийн жилүүдэд тодруулан урамшуулдаг болсон нь ихээхэн ач холбогдол, бүтээлч ажлуудын нэг болж уламжлал болсон юм.
Ийнхүү МУБИС-ийн захиргаа, Ахмадын хороо хамтран зохион байгуулсан Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх уулзалтын үеэр Шилдэгээр шалгарсан ТЭРГҮҮНИЙ АХМАДЫН ЗӨВЛӨЛ-үүдэд цом, өргөмжлөл, мөнгөн шагналыг Ахмадын зөвлөл, харьяа бүрэлдэхүүн сургуулиудын захиралуудад гардуулан өгч баяр хүргэлээ.

МУБИС-ИЙН 2018 ОНЫ “ТЭРГҮҮНИЙ АХМАДЫН ЗӨВЛӨЛ”-өөр:
ТЭРГҮҮН БАЙР: Багшийн сургуулийн Ахмадын зөвлөл
ДЭД БАЙР: Математик, Байгалийн ухааны сургуулийн Ахмадын зөвлөл
ГУТГААР БАЙР: Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн Ахмадын зөвлөл
ТУСГАЙ БАЙР. Биеийн тамирын сургуулийн Ахмадын зөвлөл
Оны шилдэг Ахмадын зөвлөл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхныг ерөөе.

Т.Дуламрагчаа