“ХОС ТОГОРУУ” ОЮУТНЫ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА


МУБИС-ийн Багшийн сургуулийн “Уран зохиолын дугуйлан”-аас жил бүр оюутан залуусын дунд зохион байгуулдаг “ХОС ТОГОРУУ” яруу найргийн наадам ирэх сарын эхээр зохион байгуулах гэж байна. Энэ жилийн наадам нь Багшийн сургуулийн 95 жилийн ойд  зориулагдаж байгаагаараа онцлог бөгөөд ШАГНАЛЫН САН нь ч багагүй өсчээ. Уг наадамд бакалаврын түвшинд өдрөөр суралцаж байгаа шүлэг, яруу найраг шимтэн сонирхогч залуус оролцож болох бөгөөд өнгөрөгч 9 дэх удаагийн “ХОС ТОГОРУУ” наадамд ӨМБИС, ӨМИС, Халимагийн их сургуулийн оюутнууд ирж оролцсоноороо онцлог болсон бөгөөд энэ удаагийн наадмаа ч нийт монгол туургатан оюутнуудын дунд зарлаж байна.

Багшийн сургууль