Докторантуудад гэрчилгээ олгож эхлэв


Докторын сургалтын бүрэн хөтөлбөрийг дүүргэсэн  суралцагч нарт гэрчилгээ олгож эхэллээ. МУБИС нь тусгай зөвшөөрөл бүхий 16 мэргэжлийн чиглэлээр докторантурын сургалт зохион байгуулж байгаа билээ. 2018-2019 оны хичээлийн жилд тус сургуульд  нийт 985 докторант суралцаж байгаа бөгөөд МБУС-д 51, НХУС-д 181, БоСС-д 715, ДУТС-д 38, тэдний 258 нь гадаад оюутан байна. Нийт докторантуудын 26,2%-ийг гадаад оюутан эзэлж байгаа юм. Өнгөрсөн 2017-2018 хичээлийн жилд Боловсрол судлалаар -13, Хэл шинжлэлээр-2, Хэл бичгийн ухаанаар-3, Сэтгүүл зүйгээр-2, Биологи-1, Түүх-1 нийт 22 суралцагч докторын зэрэг хамгааллаа. 
МУБИС-ийн Сургалтын журамд зааснаар суралцагч нь суралцах хугацааг дүүргэснээр зэрэг горилсон  докторын диссертаци бичиж хамгаалах эрхтэй болох бөгөөд судалсан кредит болон дүнг баталгаажуулан захирлын тушаалаар гэрчилгээ олгодог байгаа. Энэхүү гэрчилгээг авснаас хойш докторантын сургалтын кредит 6 улирал хүчинтэй байх ба энэ хугацаанд эрдэм шинжилгээний кредитээ гүйцээн докторын дессертаци бичиж хамгаалах эрхтэй байна. Энэхүү гэрчилгээг тухайн хичээлийн жилд 2 удаа олгохоор журамласан. Ийнхүү уг журмын дагуу эхний суралцагчид гэрчилгээгээ гардан авлаа. Болзол хангасан МУБИС-ийн 72 докторантад захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Сургалт эрхэлсэн дэд захирал дэд профессор Х.Тамир нар гэрчилгээг олгож, амжилт хүсэв. 

Т.Дуламрагчаа